01Бид юу хийдэг вэ
Яагаад? нь манхвагийн түүхийг монгол хэлээр өөрсдөө бичиж, дуу оруулж, эвлүүлсэн тайлбар бичлэг хийдэг. Бичлэг бүр бидний өөрийн өгүүлэмж, дүгнэлт, монтаж дээр суурилна.
Энэ сайт нь эдгээр бичлэгийг YouTube-д гарахаас өмнө membership-тэй хүмүүст талархлын бэлэг болгон эрт үзүүлдэг газар юм.
02Зохиогчийн эрх
Манхва бүрийн түүх, дүр, зургийн зохиогчийн эрх эх зохиолч, зураач, хэвлэн нийтлэгчид нь хамаарна. Яагаад? нь тэдэнтэй холбоогүй бөгөөд тэдний албан ёсны түнш биш.
- Бид манхвагийн бүлэг, хуудас, скан, орчуулгыг энэ сайтад байршуулдаггүй, тараадаггүй, унших боломж олгодоггүй.
- Бичлэгт харагдах дүрслэл нь бидний өгүүлэмжийг дагалдаж, түүхийг тайлбарлах зорилготой. Энэ нь эх бүтээлийг орлохгүй — бүрэн түүхийг албан ёсны эх сурвалжаас унших, эх бүтээлийг дэмжихийг бид уриалдаг.
- Монгол бичвэр, дуу хоолой, эвлүүлэг, монтаж, хавтасны зураг, интро, аутро нь Яагаад?-ын бүтээл.
- Дэмжлэгийн төлбөр нь эх бүтээлийн төлбөр биш — сувгийн ажлыг дэмжиж, бидний бичлэгийг эрт үзэх боломж юм.
03Эрх эзэмшигчдэд
Хэрэв та эрх эзэмшигч бөгөөд манай аль нэг бичлэгийн талаар санал, хүсэлт байвал бидэнтэй доорх холбоо барих хаягаар холбогдоно уу. Бид хүсэлтийг 72 цагийн дотор хянаж, шаардлагатай бол тухайн бичлэгийг хасна.
04Бүртгэл
- Бүртгэлийг утасны дугаараар хийнэ: та 144773 дугаар руу нэг удаагийн код илгээж баталгаажуулна. Энэ мессежийн төлбөрийг таны оператор тооцно.
- Нэг бүртгэлийг нэг хүн ашиглана. Нэвтрэх төхөөрөмжийн тоо хязгаартай.
- Нууц үгээ бусдад өгөхгүй байх нь таны үүрэг.
05Төлбөр
- Төлбөрийг QPay-ээр хийнэ. Membership төлбөр баталгаажмагц идэвхжинэ.
- Membership сонгосон хугацаанд хүчинтэй, автоматаар сунгагдахгүй.
- Идэвхжсэнээс хойш 24 цагийн дотор, бичлэг үзээгүй бол буцаан олголт хүсэх боломжтой.
06Хориглох зүйл
- Бичлэгийг татаж авах, дахин нийтлэх, дэлгэцээс бичиж тараах.
- Бүртгэлээ бусадтай хуваалцах, зарах.
- Сайтын хамгаалалтыг тойрох оролдлого.
07Нууцлал
Бид зөвхөн үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг хадгална: утасны дугаар, гишүүнчлэлийн төлөв, төхөөрөмж, үзсэн түүх.
Энэ мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэгч түншүүдтэй (SMS баталгаажуулалт, QPay, видео дамжуулалт) шаардлагатай хэмжээгээр хуваалцана. Бид таны мэдээллийг зардаггүй.
08Насны хязгаар
Зарим цуврал хүчирхийлэл, сэтгэл зүйн хүнд сэдэвтэй. Үйлчилгээг 18-аас дээш насныхан ашиглана; түүнээс доош бол асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байна.
09Өөрчлөлт ба холбоо барих
Нөхцөлд өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилж, огноог тэмдэглэнэ. Асуулт байвал манай YouTube сувгаар холбогдоно уу.